Хэргийн нотлох баримт устгасан мөрдөгч нарт дөрвөн жилийн хорих ял оноожээ
2021-12-06

“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий болон нэр бүхий хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүхээс

 

 

шүүгдэгч Д.Сүндийд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял

 

шүүгдэгч Д.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял

 

шүүгдэгч Г.Даваажавт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 4 жилийн хорих ял

 

шүүгдэгч Т.Батсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 4 жилийн хорих ял оноосон байна.

 

Шүүгдэгч Д.Сүндий нь 2019 онд эхнэрээ хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогджээ.

Shuud.mn
Сонин хачин
ашгүй ээ 1 хэрэгч гэсэн хуулийн дагуу шийдэгдсэнд
2021-12-07
Ххх:
Ганц ямбий пруссны ч үнэ хүрэхгүй мөнгөөр нэр төр эрх чөлөөгөө сольдог тэнэг цагдаа нар.
2021-12-07
mgl hyn:
Bidniig tenger harjee , gyalailaa. iim mangas turd oroh gej sanaarhaj
2021-12-07
Tsagdaa nar iim ats. Iim bolohooroo ner hundgui bolj bgaa yum.
2021-12-06
зочин:
их мөнгөтэй гэсэн шударгаар л ялаа эдлээсэй хөлдөө залуусыг чирлээ төрийн албаны тангараг өргөсөн хүмүүс буруу л юманд холбогдсон байна даа шүүх цагдаагийхан ингэж л хэргийг шийддэг байна даа зайлуул
2021-12-06
Зочин:
Мөнгөтэй хүн учраас шоронд очоод ялгахгүй. Удахгүй давж заалдаад хэрэгсэхгүй болоод гараад ирнэ
2021-12-06
zochin:
Эхнэрээ хатуу харгисаар хядахдаа гар татдаггүй энэ хүн залуу залуусыг хөлдөө чирж дэ.Нөгөөдүүл нь ч гэж мэргэжлээ уландаа гишгэсэн гарууд. Их мөнгөтэй гээд нэр дэвшээд ч байлуу, ийм харгис хүнийг яаж төрийн толгойд гаргачихаагүй юм,
2021-12-06