Л.Оюун-Эрдэнийн эрин үе эхэллээ
2021-12-07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга боллоо. Намын 30 дугаар их хурлын төлөөлөгчдийн 99.7 хувийн саналаар түүнийг эрх баригч намын даргаар сонгов. Энэ бол шинэ мэдээ биш. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга гэсэн албан тушаалаа аль хэдийнэ авчихсан, албан ёсоор батламжлах л үлдээд байв. Өчигдөр түүнийг албан ёсны болгосноор өнөөдрөөс Л.Оюун-Эрдэнийн эрин үе эхэлж байна.

 

 

Эрин үе хэмээн нэрлэсний учир нь түүнд эрх мэдэл, улс төрийн дэмжлэг бүгд байна. Төр засгийн удирдлага, эрх баригч намын даргын суудал. Дээр нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, парламентын 62 гишүүний дэмжлэг бий. Одоо түүнд зөвхөн өөрийгөө хэн гэдгээ, ямар удирдлага болохоо харуулах л үлдлээ.

 

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамга гардаж авахдаа “...Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм.

 

...Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна.

 

Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно” гэж хэлжээ. Түүний хэлснээр эгэл жирийн ардын хүүд одоо энэ улсыг, эрх баригч намыг удирдах эрх мэдэл ирлээ.

 

Л.Оюун-Эрдэнийн “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт”-ийн бодлого

 

1. Боомтын сэргэлт

2. Эрчим хүчний сэргэлт

3. Аж үйлдвэржилтийн сэргэлт

4. Хот, хөдөөгийн сэргэлт

5. Ногоон хөгжлийн сэргэлт

6. Төрийн бүтээмжийн сэргэлт

 

 Түүний энэ бодлого амжилттай хэрэгжвэл

 

-Боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

-Экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө

-Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэнэ

-Хөгжлийн мега төслүүд хэрэгжих дэд бүтцийн сууриад тавигдаж, 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ

-ДНБ буюу эдийн засгийн суурь хэмжээ 2 дахин тэлнэ хэмээн тооцож, намынхандаа, нийт монголчуудад танилцууллаа.

 

Одоо монголчууд түүнээс шалтиг хүлээж авахгүй. Зөвхөн төлөвлөсөн, зорьсон ажлаа хийх  зоригтой, шийдвэртэй алхам л хүлээнэ. Харин түүнийг хэрхэн ажилласныг монголчууд мөдхөн дүгнээд өгнө. 2024 оны сонгууль хаяанд байна. Энэ сонгуулиар эрх мэдэл, албан тушаал + төр, улс төрийн дэмжлэгтэй Л.Оюун-Эрдэнэ хэрхэн ажиллаж, юу хийж бүтээснийг монголчууд дүгнэж, дүнгээ тавина. Тэр 80-аад оны төлөөллийн тод “од” болох уу, муугийн жишээ болон чичлүүлэх үү, монголчууд мөдхөн дүгнэнэ.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Пошел ты нахуй
2021-12-08
Тогтохсүрэн авлигачин:
Өв-н авлигачин
2021-12-07
Амжилт:
Ард үмний амьдралыг өөд нь тат
2021-12-07
Зочин:
Оюун-Эрдэнийн зургаан тэнэглэл
2021-12-07
цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө.......
2021-12-07
Sain l ajllana shuu de zaluu hun iremgii zorigtoi ajillah heregtei awlgaliig l bgui bolgojih tegeel boloo shu deee
2021-12-07
Би зүүдлээд бн уу?
2021-12-07
Зочин:
Мерит зарчим хэрэгжихгүй бол Монгол хөгжихгүй. Бусад бүгд шоу шүү дээ.
2021-12-07
данхан толгойтын тэнэглэл эхэллээ лол хөшөө бариарай бандиааа
2021-12-07
Zochin:
Odoo namiin ner hundiig unagaj baigaa nuhduud bish 90 ond turiin erhiig bulaan avch uls orniig dampuuluulsan humuustei hariutslaga ehleed toots.
2021-12-07
өаөа:
Үйлдвэрлэлээ 1-рт тавих хэрэгтэй байна. Маш их мөнгө бидний унхиагүй, төрийн эс үйлдлээс болж гадагшаа урсч байна. Монголчууд юуг гадаадаас хамгийн их худалдан авч байна? Юуг нь бид хэдэн жилийн дотор тэдэн хувь бууруулах вэ? гэдэг төлөвлөгөө яаралтай гаргаж тэр үйлдвэрүүдийг зээлийн, татварын, гаалийн бодлогоор дэмжих төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
2021-12-07
Зочин:
Одоо л ажиллах улдлээ дээ бух эрх мэдэл ардын нам болон тууний дарга Оюун эрдэнэд бурч их хамаатай одоо энэ авилга албан тушаалаа урвуулан ашиглаж намын нэр хунд унагаж бгаа хумуустэй хариуцлага тооцож хурдан шиг ажил хийдэггуй сайд нараасаа эхлээд хурдан хийх хэрэгтэй шуу залуу хунд амжилт хусье
2021-12-07
Zochin:
Odoo namiin ner hundiig unagaj baigaa nuhduud bish 90 ond turiin erhiig bulaan avch uls orniig dampuuluulsan humuustei hariutslaga ehleed toots.
Kkk. Yostoi yu helehev. MAH-in daranguillin erin uye.
2021-12-07
Зөөлөн, хүн чанартай хүн чинь хамгийн чухал болоод байна.
2021-12-07
Хүнээ хүүхдээ 1 т тавьж байж л хөгжих байсан юм эхлээд зөөлөн энэрэнгүй хүн чанартай иргэнээ бэлдэх ёстой л доо
2021-12-07
й:
Манаач юу ч хийхэвдээ
2021-12-07
ШҮГЭЛДДЭГ ДАНХАА УХААЛАГ УС БУЦАЛГАГЧААР СОЛОЁ.
2021-12-07
Зочин:
Энэ эрин үе бол Монгол улсын хөгжил дэвшлийн үе байх болно.
2021-12-07