Нийслэлд нэмэлт тунгийн хамрагдалт 36.8 хувьтай байна
2021-12-07

Өнөөдөр /2021.12.07/ Улаанбаатар хотод 173 суурин, 37 явуулын, 13 түр цэгт 225 багийн 976 эмч, ажилтан ажиллаж, 10200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад 37 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

 

 

Харин өчигдөр /2021.12.06/ нийслэлийн хэмжээнд I тунд 105, II тунд 219, нэмэлт сэргээх тунд 6409, нийт 6733 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 36.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2975 (25.0 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.107 (76.6 хувь), 16-17 насны 26.818 (79.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Shuud.mn
Сонин хачин