Японы Ерөнхий сайд болзол тавихгүйгээр Хойд Солонгостой харилцахад бэлэн
2021-12-07

Японы Ерөнхий сайд Фумио Кисида Хойд Солонгостой харилцаагаа хэвийн болгох эрмэлзэлтэй байгаа гэнэ. Энэ талаар РИА Новости агентлаг мэдээлжээ. 

 

"Урьдчилсан болзол тавихгүйгээр Ким Жон Унтай шууд харилцааг биечлэн тогтооход бэлэн байна. Өнгөрсөн үеийн таагүй байдлыг дуусгаж, Япон, Хойд Солонгосын харилцааг хэвийн болгоход эрмэлзэх ёстой" хэмээн Японы Ерөнхий сайд мэдэгджээ. 

 

Түүнчлэн, БНАСАУ-д хүчээр саатуулагдсан япончуудын асуудлыг шийдвэрлэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлахаа Кисида амалсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин