"Путиний ордон"-ы тухай бичлэг 2021 оны хамгийн их хандалттай бичлэгээр тодров
2021-12-07

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн Авлигатай тэмцэх сангийн бэлтгэсэн "Путинд зориулсан ордон. Хамгийн том авлигын түүх" нэртэй баримтат кино Орост 2021 онд YouTube сувгийн хамгийн их хандалттай бичлэгээр тодорчээ. Энэ кино YouTube сувгийн Оросын Топ-10 жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна. "Путиний ордон"-ы тухай бичлэгийг 12 дугаар сарын зургааны байдлаар 120 сая удаа үзсэн байна. 

 

2021 оны нэгдүгээр сарын 19-нд буюу  бичлэг нийтлэгдсэн өдөр энэ нэвтрүүлэг зөвхөн орос хэл дээрх дүрс бичлэгүүд дундаа төдийгүй Юүтүбийн бүхий л төрлүүд дундаас хамгийн их хандалттай бичлэг болсон гэж BloggerBase судалгааны компани мэдээлж байв. Нийтлэгдсэнээс нэг өдрийн дараа, нэгдүгээр сарын 20-ны өдөр энэ бичлэг Оросоос гадна долоон орны хувьд их хандалттай дүрс бичлэгүүдийн эхний байруудад багтаж байлаа.

 

Навальный Авлигатай тэмцэх сангийн шинэ эрэн сурвалжлах нэвтрүүлэг нь Геленжикийн ойролцоох "Путиний ордон"-ы тухай бөгөөд энэ ордон нь Монакогийн вант улсын дайны 39 нутаг дэвсгэртэй тэнцэх аж. Энэ нэвтрүүлэгт өгүүлснээр, Путиний энэхүү ордныг барихын тулд 100 тэрбум рубль буюу монгол мөнгөөр 3.5 их наяд төгрөг зарцуулсан бөгөөд санхүүжилтийг төрийн корпорациуд хийсэн гэнэ.

 

Эрэн сурвалжлах нэвтрүүлэгт "Роснефть", "Транснефть" зэрэг төрийн компаниуд барилгын ажилд зориулан мөнгө шилжүүлдэг авлигын схемийг харуулсан байв. Путин улсын корпорациудын өнөөгийн тэргүүнүүдтэй нөхөрлөдөг нь энэхүү авилгын системийг үүсгэсэн гэж Авлигатай тэмцэх сан баталж байсан юм.  

 

Путиний ордонд боомт, хувийн хамгаалалт, сүм, хяналт шалгалтын хэсэг, нислэггүй бүс, тэр бүү хэл хилийн боомт хүртэл байдаг гэнэ. 

 

Цогцолборын бүрэлдэхүүнд газар доорх хоккейн талбай, цэцэрлэгт хүрээлэн, наран шарлагын газар болон газар доорх дарсны өрөө рүү хүргэдэг хонгил байдаг аж. Түүнчлэн театр, казино, саун, усанд сэлэх хэсэг, усны дискотек, төрөл бүрийн цех байдаг гэнэ.

 

Энэ нэвтрүүлэг гарсны дараа Путины хэвлэлийн төлөөлөгч үүнийг "огт хэрэггүй эд, утгагүй" зохиол хэмээн нэрлэж байсан бол Путин энэ талаар мэдэгдэл хийхдээ тэр өөрөө болон түүний төрөл төрөгсөд нь энэ бичлэг дээрх объектыг эзэмшдэггүй хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Sunsnuud ezemshideg bhoo
2021-12-07