Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд ИЖБ-ээ өргөн барив
2021-12-07

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

 

Элчин сайд Ө.Батбаяр америкийн ард түмэн, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, олон улс, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

АНУ-ын Засаг захиргаа хамтын зорилтуудаа урагшлуулж, манай хоёр улсын хоорондын бат бэх, өнө удаан нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа Ерөнхийлөгч Ж.Байден тэмдэглэв.

 

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
АНУ-ТАЙ НӨГӨӨ НООЛУУР БОЛОН ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАТВАРГҮЙ ОРУУЛАХ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.
2021-12-07
Монгол төр утгаа алдлаа. Одоо их дээд сургууль төгсөх ямар ч үнэ цэнэ алга.зүгээр дамчин тэнүүлчид үл бүтэх гарууд төр барих юм даа
2021-12-07
хууль бус томилгоо
2021-12-07
zochin:
ene hun ger bulee tuvhnuulj chadaluu. uls oron tuluuluh hemjeenii hun mun uu
2021-12-07
dfdf:
За тэгээд архи тамхиа багасгаад ажиллавал (нэвтрүүлгүүдээс тэгж ойлгосон) энэ хүнд бусад чанарууд байгаа байх гэж боддог доо.
2021-12-07