Трамп дурсамж ном бичнэ
2021-12-07

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп төрийн тэргүүний албан тушаалд байсан дөрвөн жилийнхээ талаар дурсамж ном бичихээр болжээ. Тэрбээр энэ талаараа Ньюсмакс телевизийн сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна.

 

Трамп нэвтрүүлэгт оролцох үеэрээ номоо бичиж байгаа талаараа ярьсны дээр хэвлэлийн газрууд хэдийнэ энэ номыг нь сонирхоод эхэлсэн гэж онцолжээ. Гэхдээ ном нь хэзээ хэвлэгдэн гарах, түүнчлэн номонд багтах сэдвүүдийн талаар мэдээлэл өгөөгүй байна.

 

Дональд Трамп Цагаан ордноос явснаасаа хойших анхны номоо хэвлүүлнэ гэж 11 дүгээр сард мэдэгдэж байлаа. Энэ нь "Бидний хамтын аялал" нэртэй ном байх бөгөөд төрийн тэргүүний албан тушаалд ажилласан дөрвөн жилийн түүхийг нь харуулах 300 гаруй гэрэл зураг багтах гэнэ.

 

Трамп өмнө нь олон арван ном хэвлүүлж байсан. Түүний дотроос хамгийн алдартай нь сэтгүүлч Тони Шварцтай хамтран бичсэн "Хэлэлцээ хийх урлаг" хэмээх ном юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин