КОВИД-19: Шинээр 296 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа
2021-12-07

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 296 тохиолдол батлагдсан байна. Үүний 144 нь Улаанбаатарт, 152 нь орон нутагт бүртгэгдлээ.

 

Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1947 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4259 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 92 хүний биеийн байдал нэн  хүнд байна. 

 

Shuud.mn
Сонин хачин