Путин, Моди нар Афганистаны ард түмэнд нэн даруй туслахаар тохиролцов
2021-12-07

Оросын Ерөнхийлөгч  Владимир Путин 12 дугаар сарын зургааны өдөр Энэтхэгт айлчиллаа. Энэ нь Оросын Ерөнхийлөгч энэ онд хийсэн анхны гадаад айлчлал болсон талаар Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар өргөтгөсөн бүрэлдэхүүнээр уулзаж, дараа нь ажил хэрэгч зоог барьсан байна. Тэдний хэлэлцээ 3,5 цаг үргэлжилсэн байна. Уулзалтын үеэр хоёр талын харилцааг хөгжүүлэх асуудлууд болон стратегийн тогтвортой байдал, алан хядах ажиллагаатай тэмцэх, Ази Номхон далайн бүс нутаг, Афганистан дахь нөхцөл байдлыг хэлэлцжээ. 

 

Уулзалтын дүнгээр 15 хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр орны төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Путин, Моди нар Афганистаны ард түмэнд нэн даруй хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр тохиролцож, алан хядах ажиллагаатай тэмцэхэд тууштай байна гэдгээ мэдэгдэж, Афганистан хэзээ ч терроризмын өлгий болохгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. 

 

Түүнчлэн ойрын үед вакцинд хамрагдсан гэрчилгээг хоёр тал харилцан хүлээн зөвшөөрснөөр зорчигчийн урсгал нэмэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэн, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхээр тохиролцсон байна. Мөн зорчигч болон ачааны нислэгийг цар тахлаас өмнөх үеийн байдалд хүргэн сэргээх асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дайн үймээнтэй байсан ирак улс одоо дайнгүй үймээнгүй амар амгалан хөгжилтэй сайхан орон болсон байна. Дэлхийн бүх орон дайн үймээн самуунгүй амар амгалан болоосой.
2021-12-07