Харах хүнгүй хүүхдүүдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн авна
2021-12-07

Цэцэрлэгийн үйл ажиллагааг нийслэлд 12 дугаар сарын 10-наас, орон нутагт 17-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал зогсоох шийдвэрийг гаргаад буй. Харин энэ шийдвэр харах хүнгүй, асран хамгаалагчгүй гэртээ цоожлогдон үлддэг хүүхдүүдэд эрсдэл дагуулна. Тиймээс цэцэрлэгт зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ үргэлжлүүлэн авах зохицуулалт хийж байгааг БШУЯ-наас мэдээллээ.

 

 

Ингэхдээ эцэг эхчүүд харах хүнгүй учраас хүүхдээ цэцэрлэгт нь үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ цэцэрлэгийн удирдлагад гаргах юм байна. Энэ дагуу тухайн цэцэрлэг 4, 5 настай хүүхдийн холимог бүлгийн зохион байгуулалт хийж, хүүхдүүдээ авна. Энэ зохицуулалт төр, хувийн хэвшлийн цэцэрлэгт адил үйлчилнэ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zo:
угаасаа харах хүнгүй учраас хүүхэд цэцэрлэгт явж байгаан бус уу хаха
2021-12-07
shal teneg shiidver
2021-12-07
zochin:
bugd l hamragdah shaardlagatai uchiraas tsetserlegt yvj bgaa shu dee. Ymar erguu shiidver gargadag bolovsroliin yam be. huuhduud tsetserlegt yvah durtai. gertee delgetsiin hamaaraltai bolj bna shu de
2021-12-07