Энхийг сахиулагчид тусгаарлалтаас гарлаа
2021-12-07

 

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид өнөөдөр тусгаарлалтаас гарч, гэртээ харилаа. Тэд “Бага баян” цэргийн амралтын газарт 10 хоног тусгаарлагдаж, гурван удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан учраас гэртээ харьж байна. 

 

Цэргийн багийн бүрэлдэхүүнд 240 энхийг сахиулагч хурандаа Д.Энхбаатарын удирдлаган дор үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн юм.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин