Эрдэмтэн: Омикрон коронавирусийн байгалийн вакцин болж магадгүй
2021-12-07

Оросын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, Энгельгардтын нэрэмжит Молекул биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Петр Чумаков омикрон шатмм нь коронавирусээс сэргийлэх "байгалийн вакцин" болох чадвартай гэж үзэж байгаа гэнэ. Энэ талаар КП агентлаг дамжуулжээ. 

 

Оросын эрдэмтний таамаглаж байгаагаар, шинэ штаммын халдвар авсан хүмүүст цаашлаад коронавирусийн ямар ч халдварыг эсэргүүцэх дархлаатай болох гэнэ. "Өөрөөр хэлвэл коронавирусийн энэ халдварыг тусаад, эдгэрсэн хүмүүс коронавирусийн бусад хувилбарт тэсвэртэй болно" хэмээн Чумаков өгүүлжээ. Энэ таамаглал батлагдвал дэлхий дахин хөл хорионы талаар мартах цаг нь ирнэ гэж тэрбээр өгүүлсэн байна.

 

Энд дуулгахад, омикрон штамм нь анх 11 дүгээр сарын 9-11-ний хооронд Өмнөд Африкт илэрсэн юм. Энэ штамм дельта хувилбараас хурдан тархах боломжтой гэж эрдэмтэд анхааруулж байгаа бөгөөд одоогоор омикрон штаммын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй, халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байгааг ӨАБНУ-ын эмч нар онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Жангар:
Хүмүүс дийлсэнгүй Вирус харин өөрөө өөрийгөө дийлсэн хувилбарт шилжээд байгаа юумуу
2021-12-08
Goy medee ene bn daa hun alsan aimaar hereg hiisen tihai goy medee sait medeeldeg ter ner n taarahgui bsn shu goy medee geed tiim ym bijdeg
2021-12-07