Вирус судлаач: Омикрон маш хурдан уушгинд хүрч, хатгалгаа үүсгэдэг
2021-12-08

Өмнөд Африкт анхлан илэрсэн коронавирусийн шинэ штамм болох омикрон хувилбар дэлхийн орнуудад тархсаар байна. Өмнөд Африкийн эмч нарын ажиглалтаар энэ штаммын халдвар авсан хүмүүст өвчний шинж тэмдэг хөнгөн илэрч, одоогоор нас баралт бүртгэгдээгүй гэнэ. Гэсэн ч омикрон штамм уушгинд маш хурдан нэвтэрдэг байж болохоыг Оросын вирус судлаач анхааруулжээ.

 

Тодруулбал, коронавирусийн омикрон хувилбар уушгинд маш хурдан хүрч, халдвар авснаас хойш 3-5 дахь хоног дээр хатгалгаа үүсгэдэг гэнэ. Энэ талалар Оросын "Вектор" эрдэм шинжилгээний төвийн Екатеринбург дахь салбарын дарга, вирус судлаач Александр Семенов өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, омикрон нь дельта штаммтай адилхан бөгөөд амьсгалын дээд замд маш хурдан нэвтэрдэг нь түгшүүртэй мэдээ гэнэ. Коронавирусийн өөр хувилбарууд, тухайлбал Уханийн штамм, альфа хувилбларын үед далд үе нь урт, халдвар авснаас биеийн байдал муудах хүртэл долоо хоногоос дээш хугацаа шаардагдаж байсан бол омикрон штаммын халдварын үед гурваас тав дахь хоногт халдвар хүндрэх аюултай гэж вирус судлаач анхааруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин