ДЭМБ: Омикрон бусад штаммуудтай харьцуулахад аюул бага
2021-12-08

Омикрон гэж нэрлэгдсэн коронавирусийн шинэ штамм нь хөр хөнөөл багатай гэдгийг урьдчилсан судалгаа харуулж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онц байдлын хөтөлбөрийн тэргүүн Майк Райан мэдэгджээ. Түүнчлэн одоогоор илэрсэн вирусийн хувилбаруудад вакцин үр дүнтэй байгааг онцолсон байна. 

 

"Омикрон штамм өвчин хүндрүүлдэггүй гэдгийг урьдчилсан мэдээллүүд илтгэж байна. Цаашдаа хор хөнөөл бага учруулж магадгүй юм" хэмээн Райан AFP агентлагт өгсөн ярилцлагдаа өгүүлжээ. Гэхдээ судалгааг цааш үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон байна.

 

Мөн омикрон штаммтай тэмцэхэд дархлаажуулалт үр дүнгүй гэж ярих ямар ч үндэслэл байхгүй гэж ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгджээ.

 

"Одоогоор илэрсэн коронавирусийн бүхий л хувилбаруудын эсрэг үйлчлэх, өвчний хүндрэлээс сэргийлэх тал дээр үр дүнгээ баталсан маш сайн вакцинууд бидэнд бий" хэмээн Майк Райан цохон тэмдэглэжээ.

 

 

 

Анх Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн шинэ штамм болох омикрон одоогийн байдлаар дэлхийн 57 оронд илэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн онцолсноор Африкт коронавирусийн халдвар авсан хүний тоо эрчимтэй өсөж байгаа бөгөөд энэ нь омикрон штаммын дэгдэлттэй холбоотой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин