Тайм сэтгүүлийн уншигчид оны онцлох хүнийг нэрлэв
2021-12-08

Америкийн Тайм сэтгүүлийн уншигчид оны онцлох хүнийг нэрлэжээ. Сэтгүүлийн мэдээлснээр, уншигчид энэ онд сайн эсвэл муу талаар хамгийн их нөлөө үзүүлсэн хүнийг сонгох ёстой аж. 

 

2021 оны онцлох хүнээр Тайм сэтгүүлийн уншигчид Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаруг нэрлэсэн байна. Есөн сая гаруй санал ирснээс 24 хувь нь Болсонаруг сонгосон байжээ. 

 

Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусийн цар тахалтай тэмцэх тал дээр баримталж буй бодлогынхоо улмаас Бразилийн улс төрчид төдийгүй олон улсын зүгээс удаа дараа шүүмжлэлд өртөж байсан юм. Тэрбээр амны хаалт зүүх , хөл хорио тавих шаардлагагүй хэмээн мэдэгдэж байсны дээр вакцин тариулахгүй гэж мэдэгдэн, үүнийхээ дараахан коронавирусийн халдвар авч байв. Мөн анагаах ухаанд хүлээн зөвшөөрөгддөггүй аргаар коронавирусийн халдварыг эмчлэхийг зөвлөж байсан тул түүний Юүтүб дэх хуудсыг хуурамч мэдээлэл түгээдэг хэмээн 2021 оны 10 дугаар сард хааж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин