У.Хүрэлсүх: Улс төрийн намууд хамгийн их авлигажсан
2021-12-08

Авлигын эсрэг үндэсний чуулганд болж байна. Сүүлийн жилүүдэд авлигын гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч байгааг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэмдэглэж байна. Тухайлбал, 2007-2016 онд жилд дундажаар 200 орчим хэрэг шалгагдаж байсан бол сүүлийн 3 жилд дундажаар 1300 шалгагдаж байгаа нь 6.5 дахин өссөн үзүүлэлт юм.  Мөн хэргийг шүүхээр шийдвэрлэх явц, нөхөн төлүүлэлтэд ч өөрчлөлт гарч байна. 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байгааг АТГ-ын дарга хэлж байна. 


 

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт хүргүүлжээ. Түүний илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганд оролцогчдод танилцууллаа. Ерөнхийлөгчийн илгээлтэд

 

 

“Монгол төрийн бодлогын төвд ямагт монгол хүн, монгол айл өрх байж ирсэн билээ. Монгол хүн эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажил орлоготой, эх орондоо айх аюулгүй, сэтгэл хангалуун аж төрөх бүх талын боломж нөхцөлийг  Монгол төр бодлогоор бүрдүүлэх ёстой. Үүний тулд төрийн байгууллагууд цоихон бүтэцтэй, чадварлаг, мэргэшсэн, хариуцлагатай хүний нөөцтэй, хүнд суртал, авлигагүй, тогтвортой бөгөөд ил тод бодлого, үйл ажиллагаатай байх явдал.

 

...Улс төрийн намууд хамгийн их авлигажсан институт болж хувирсан тул зайлшгүй хууль эрхзүнй орчныг өөрчилж, санхүүжилт нь төрөөс гардаг, цомхон, бодлогын институт болгон өөрчлөх шаардлагатай байна.

 

Бид авлигын эсрэг тэмцлийг цаг алдалгүй эрчимжүүл чадахгүй бол хууль хүн бүрт тэгш үйлчилдэггүй, нийгмийн баялгаас нэг хэсэг нь хулгайлдаг, ирээдүйн олон боломжийг үгүйсгэж, энэ байдал даамжирвал эдийн засгийн тусгаар тогтнолоо алдахыг үгүйсгэх аргагүй байна” гэдгийг  тодотгож, авлигатай цаг алдахгүй, эрчимтэй тэмцэх ёстойг сануулжээ.


 

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улс авлигын индексээр 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмблэгдэж байна. энэ бол туйлын хангалтгүй үзүүлэлт. Тиймээс нэн яаралтай төрийн хүнд суртлыг бууруулж, авлигын индексыг шат дараалан бууруулах зайлшгүй шаардлага байна.

 

 

Судалгаагаар Монгол Улсын хөгжилд хамгийн их саад болж байгаа зургаан хүчин зүйл гарч ирсэн.  Төр өөрөө, тэр дундаа төрийн анхан дунд шатны байгууллага, нийслэл, яамд Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж, цаг алдуулж, тодорхойгүй болгож байгааг судлаачид тогтоосон. Бид хөрөнгө оруулалт хайхаас өмнө өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Монгол Улсад мөнгөгүйгээр шийдэгдэх, төрийн бүтээмжээ шийдвэрлэх олон асуудал байгаа.

 

...Хууль батлахын өмнө хувийн хэвшил, олон нийтдээ маш дэлгэрэнгүй ярилцдаг тогтолцоо руу орох хэрэгтэй. Монгол Улсад хууль маш хурдан батлагдаж байна. Хэрэгжүүлэх гэтэл тооцоо судалгаа байдаггүй.  Хууль маш чанартай батлагдаж, иргэдэд, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх ёстой. Энд нугалгаа, хүнд суртал, ойлгомжгүй байдал үүсдэг. Үүний ард авлига байдаг.

 

Тиймээс бид авлигын хөрсөн дээр ургасан хогийн ургамлуудыг тасдах биш хогийн ургамал ургаж байгаа хөрсийг устгах ёстой.

 

Өнөөдрийн төр засагт гацаагч, хязгаарлагч биш сэдэлжүүлэгч дэмжигч байх чин эрмэлзлэл байна. Энэ эрмэлзлэлийг ажил хэрэг болгохын тулд дор бүртээ хичээж ажиллах нь туйлын чухал" гэдгийг хэлж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эх орон, ард түмнийхээ төлөө оюунаа шавхан, хөлсөө цувартал хөдөлмөрлөсөн хүнийг л хамгийн бга албан тушаалаас нь эхлэн шат дараалан дэвшүүлэн ажиллуулдаг зарчмыг дэлхий нийтээр МЕРИТ ЗАРЧИМ гэдэг. Улс оронд МЕРИТ ЗАРЧИМ аладагдаад ирэхээр л хүн ард нь сахилга батгүй, ёс суртахуунгүй, хариуцлагагүй бэртэгчингүүд болж хувирдаг. 1990 оноос хойш Монгол улсад МЕРИТ ЗАРЧИМ алдагдсан учраас бүх иргэд нь авилгалчид, хээл хахуульчид,ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй этгээдүүд болж хувирсан.Улс оронд МЕРИТ ЗАРЧИМ тогтоохгүй бол ямар ч сайхан хууль, дүрэм, журам гаргаад нэмэргүй. Ямарч нам засаглаад нэмэргүй. Ямар ч сайн удирдагч гараад нэмэргүй. Чухамхүү МЕРИТ ЗАРЧИМ-аар албан тушаалд дэвшсэн хүн л хариуцлагатай, ёс суртахуунтай, сахилга баттай, эх оронч сэтгэлгээтэй байдаг юм байна гэдэг нь нэгэнт дэлхийн түүхээр, хүн төрөлхөтний түүхээр батлагдсан зүйл.
2021-12-08
нам дангаараа авлигажина гэж юу байх вэ дээ. Засаг, төсөв, гаддаадын хөрөнгө оруулалт барьдаг нам л авлигажина. Аль ч намд адилхан үзэгдэл.
2021-12-08
uls turiin namuudiin huuliig shinechleh shaardlagatai. erunhiilugch zuv harj baina. namuudiin sanhuujiltiig turuus hariutzdag boloh
2021-12-08
kkkk:
6 ЖИЛ ХЭМЖЭЭГҮЙ БЯРТАЙ БАЙЛАА, одоо салнаа л гэж бна,,, дээрээ хууль үйлчилдэггүй болохоор ,бага дунд шатны хүнд суртал , авилгажсан журам дүрэмээ устагаасай
2021-12-08
зочин:
худлаа ярихаа больчих хэрэгтэй
2021-12-08
Иргэн:
Маш их баярлаж байна. Хамгийн түрүүнд авлига авах зорилгоор бий болгож мөрддөг хүнд суртлын дүрэм журмуудыг хүчингүй болгох хэрэгтэй. Мөн төрийн албан хаагч, хуулийн байгууллагын ажилтнууд / ялангуяа шүүгч нар/-ын хуулийн мэдлэгийг сайжруулах хэрэгтэй байна.
2021-12-08