Сурвалжлагч-сансрын нисэгч Японы хоёр жуулчны хамт өнөөдөр сансарт ниснэ
2021-12-08

"Союз МС-20" жолоодлогот хөлөг бүхий "Союз-2.1а" пуужин тээвэрлэгч өнөөдөр буюу 12 дугаар сарын наймн өдөр Байконурын сансрын буудлаас хөөрнө гэж ТАСС агентлаг мэдээллээ.

 

"Олон улсын сансрын станцын нислэгийн Оросын хөтөлбөрийн дагуу Москвагийн цагаар 2021 оны 12 дугаар сарын наймны 10:38:15 цагт Байконур сансрын буудлаас "Союз МС-20" жолоодлогот хөлөг, 20 дугаар экспедици бүхий "Союз-2.1а" пуужин тээвэрлэгчийг хөөргөхөөр төлөвлөсөн" гэж Роскосмос корпораци мэдэгдсэн байна.

 

Энэ хөлгөөр Оросын сансрын нисэгч Александр Мисуркин, Японы тэрбумтан Юсаку Маэзава болон түүний бизнесийн туслах Ёзо Хирано нар сансарт хөөрөх аж. Тэд станц дээр 12 өдөр байж, 12 дугаар сарын 20-ний өглөө дэлхийд эргэн газардах юм байна.

 

Оросын ТАСС агентлаг болон Роскосмос корпорацийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу Оросын Баатар, Роскосмосын сансрын нисэгч Александр Мисуркин тойрог замд ажиллах ТАСС агентлагийн анхны сурвалжлагч болох аж. Тэрбээр олон улсын сансрын станц дээр хэрхэн ажиллаж амьдардаг талаарх мэдээллийг бэлтгэн, гэрэл зураг дамжуулах юм байна.

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Японы сансрын жуулчид сансарт нисэхдээ үндэснийхээ хоолыг авч явах гэнэ. Түүнчлэн "Союз МС-20" хөлгөөр олон улсын сансрын станц дээр байгаа Оросын экипажийнханд зориулсан шинэ жилийн бэлэг, гэрийн хоол хүргэх юм байна. Станц дээр ажиллаж буй сансрын нисэгчдийн төрөл төрөгсөд нь хувийн бэлэг, баярт зориулсан гэрийн хоол бэлтгэн энэ хөлгөөр дайх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин