Омикрон штаммын зургийг анх удаа авчээ
2021-12-08

Хонконгийн их сургуулийн эрдэмтэд электрон микроскопын тусламжтайгаар коронавирусийн шинэ штамм болох омикроны зургийг авчээ. Улмаар энэ зургийг тус сургуулийн Твиттер хуудсанд нийтэлсэн байна. 

 

Омикроны зургийг авахын тулд коронавирусийн энэ шинэ халдвар авсан сармагчны бөөрний эдийг эрдэмтэд авчээ. Ингээд гэрэл зургийг нэгийг нь багахан томруулж, нөгөөг нь хэд дахин томруулсан байдлаар гээд хоёр хувилбараар үзүүлсэн байна.

Томруулсан зурган дээр гадаргуу дээрээ титэм хэлбэртэй өргөсүүдтэй вирусийн хэсгүүд харагдаж байгаа аж.

 

Энд дуулгахад, анх Өмнөд Африкт илэрч, омикрон гэж нэрлэгдсэн штамм өдгөө дэлхийн 57 оронд бүртгэгдсэн байна. Энэ штамм нь дельта хувилбараас илүү халдварлах чадвартай гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд одоогоор омикрон штаммын халдвараас үүдэлтэй нас баралт бүртгэгдээгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин