Илон Маск орон гэргүй болжээ

Тесла корпорацийн эзэн албан ёсоор "орон гэргүй" болжээ. Учир нь тэрбээр Калифорнийн Цахиурын хөндийд байрлах өөрийн эзэмшлийн сүүлийн харшаа зарсан байна.
Маск энэ үл хөдлөх хөрөнгөө 32 сая ам.доллараар арилжсан бөгөөд харшийн шинэ эзэмшигчийн нэрийг нууцалж байгаа гэж Фокс Ньюс агентлаг мэдээлжээ. Шинэ эзэн нь энэ харш төдийгүй зууны түүхтэй эдлэн газрыг ч мөн эзэмшихээр болсон байна. Энэ харшийг Европоос Америкт шилжин ирсэн Францын гүн де Гинье 1912 онд босгож байжээ.
Эдлэнгийн газар нутаг дээр байх бөгөөд харш нь европ хэв маягаар баригдсан байна. Гүн де Гиньегийн гэр бүлийн төлөөлөгчид энэ хөрөнгийг 2013 он хүртэл эзэмшиж байгаад 100 сая доллараар заржээ. Харин Маск энэ харшийг хожим нь, 2017 онд 23,4 сая ам.доллараар худалдан авсан байна.
Илон Маск өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан сүүлийн үл хөдлөх хөрөнгөө зарснаа "бүрэн эрх чөлөө олж авсан хэрэг" хэмээн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ