Перл-Харборын довтолгооны хохирогчдын дурсгалыг хүндэтгэв
2021-12-08

Хавай мужийн Перл-Харбор дахь тэнгисийн цэргийн бааз руу Япон довтолсоноос хойш 80 жил өнгөрчээ. Энэ өдрийг тохиолдуулан, тухайн үеийн довтолгооны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ АНУ-д боллоо. 

 

Дурсгал хүндэтгэх ёслолын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вашингтон дахь Дэлхийн хоёрдугаар дайны Үндэсний дурсгалт газарт очжээ. Тэрбээр эхнэр Жилл Байдены хамт амь үрэгдсэн цэргүүд болон Жилл Байдены эцэг, дайны үед АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд холбоочин байсан Дональд Жейкобсын дурсгалд зориулан цэцэг өргөсөн байна. 

 

Одоогоос 80 жилийн тэртээ, 1941 оны 12 дугаар сарын долооны өглөө Хавайн Оаху арал руу япончууд довтолсоны улмаас 2403 хүн амь үрэгдсэн юм. Энэ довтолгоо үндэстнийг цочроож, АНУ Дэлхийн II дайнд татагдан оролцох шалтгаан болж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АНУ-д хариуд нь атомын бөмбөг хаясан....аймшигтай юмаа
2021-12-09