Омикрон штамм Австралид илэрчээ
2021-12-08

Австралид коронавирусийн халдварын омикрон штамм илэрсэн талаар тус улсын эрдэмтэд мэдээлжээ. Энэ талаар Австралийн Квинсленд мужийн Эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар The Guardian дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас эргэн ирсэн жуулчнаас анхдагч омикрон хувилбараас үл ялиг ялгаатай хувилбар илэрсэн байна. Харин өмнө нь Нигериэс ирсэн жуулчнаас омикрон штамм анхдагч хувилбараараа илэрсэн гэнэ.

 

Энд дуулгахад, Өмнөд Африкт анхлан илэрч, улмаар өдгөө Өмнөд Африкийн орнууд дахь халдварын тохиолдлуудын дийлэнх хувийг эзлэж байгаа омикрон хувилбар дэлхийн 57 оронд илэрсэн талаар ДЭМБ мэдээлж байлаа. ДЭМБ-ын мэдээлснээр, омикрон штамм нь хурдацтай халдварлах чадвартай, энэ штаммаас хамгаалахын тулд дархлаажуулалтад хамрагдвал өвчний хүндрэлээс сэргийлэх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Штам гэхээр вирус биш болчих уу
2021-12-09