Дархлаажуулалтын бүрэн тунд 12-15 насныхны 76.7 хувь нь хамрагджээ
2021-12-09

 

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 08-нд нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 150, нэмэлт сэргээх тунд 4663, нийт 4889 иргэнийг дархлаажуулжээ.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 37.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2980 (25.0 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.133 (76.7 хувь), 16-17 насны 26.832 (79.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин