Бээжин-2022: Британи, Австрали бойкотод нэгдэв
2021-12-09

Ирэх оны хоёрдугаар сард Бээжин хотноо болох Өвлийн олимпыг бойкотлох орнуудын тоо нэмэгдсээр байна. Барууны орнууд үндэсний цөөнхүүд болон Шинжааны уйгуруудын эсрэг геноцид үйлддэг, хүний эрхийг ноцтойгоор зөрчин албадан хөдөлмөр эрхлүүлж, засан хүмүүжүүлэх газарт хүчээр хорьдог гэсэн хүний эрхийн байгууллагуудын мэдээлэл дээр үндэслэн Хятадын эрх баригчдыг буруутгадаг бөгөөд тухай бүрт БНХАУ үүнийг няцааж байсан юм. 

 

Улмаар Бээжинд Олимп зохион байгуулагдах тов гарч эхэлснээс хойш л хүний эрхийг хамгаалагчид Өвлийн олимпыг бойкотлохыг уриалж, шаардсаар ирсэн. Тухайлбал, Грект олимпын бамбар асаах ёслол болох үеэр Төвдийг дэмжигчид хүний эрхийг зөрчихөө зогсоохыг Хятадаас шаардан, жагсаал цуглаан зохион байгуулж байв. 

 

Улмаар Барууны орнууд удирдлагын төвшиндөө олимпыг бойкотлохтой холбоотой асуудлыг хэлэлцэж байсан юм. Улмаар хамгийн түрүүнд АНУ Бээжинд болох Өвлийн олимп, паралимпийн наадам руу албаны этгээдүүдээ илгээхгүй гэсэн шийдвэрийг 12 дугаар сарын зургааны өдөр гаргаж байлаа. Үүний араас бусад орнууд ч нэгдэж эхэлсэн юм. 

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Их Британи холбоотнуудынх нь зүгээс бойкот зарлаж байгаатай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпын наадам руу албаны төлөөлөгчдөө илгээхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон зарласан бөгөөд ирэх өвлийн наадамд Британийн сайд нар, албаны этгээдүүд оролцохгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын адилаар, энэ шийдвэр тамирчдад хамааралгүй, Британийн тамирчид тэмцээн уралдаанд оролцоно гэж онцолжээ. 

 

Бойкот зарласан бусад улс ба Хятадын хариу

 

Өмнө нь, 12 дугаар сарын зургааны өдөр АНУ Бээжин-2022 өвлийн олимпыг бойкотлох талаараа зарласны дараа Австрали,  Канад улс ч бойкотод нэгдсэн юм. Түүнчлэн Европарламентын орлогч дарга бүх нийтээрээ Хятадад болох олимпыг бойкотлохыг уриалсан байна.

 

Ийнхүү дэлхийн улс орнуудад хандан Олимпыг бойкотлохыг уриалах болсон нь Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд үндэсний цөөнхийг хавчин, хэлмэгдүүлдэг, эрхийг нь боомилдог асуудлаас үүдэлтэй юм. Харин БНХАУ барууны орнууд ийнхүү буруутгаж байгааг эрс няцаадаг. Хятадад хүний эрх зөрчигдөж байгаатай холбоотойгоор барууны орнууд Хятадын тодорхой компани, албан тушаалтнуудын эсрэг хориг тавьж байлаа. 

 

Тодруулбал, энэ оны эхээр гаргасан НҮБ-ын тайлан болон сэтгүүлчдийн мэдээлснээр, Шинжаанд угсаатны болон шашны цөөнхүүдийг "дахин хүмүүжүүлэх лагерь"-ийн сүлжээ байдаг гэнэ. Хятад улс "мэргэжлийн сургалтын төв" гэж нэрлэдэг энэ газраар 7.7 сая уйгур, угсаатны цөөнхүүд дамжжээ. Энэ лагериуд Хятадын хямд ажиллах хүчний нийлүүлэгч болдог талаар олон улсын байгууллагууд мэдээлдэг. Гуравдугаар сард Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн гаргасан илтгэлд Хятадын эрх баригчид "дахин хүмүүжүүлэх лагерийг "төгсөгчдийг" бусад муж дахь үйлдвэрүүд рүү илгээдэг" хэмээн онцолсон байжээ. 2017-2019 оны хооронд Шинжаанаас 80 мянга орчим уйгур хүнийг Хятадын 27 үйлдвэр рүү албадан хөдөлмөр эрхлүүлэхээр 10 муж руу шилжүүлсэн гэнэ.

 

Ийнхүү хүний эрхийн зөрчилд буруутган, Өвлийн олимпыг бойкотлох шийдвэрийг АНУ гаргасны дараа Хятадын тал энэ "улс төрийн манипуляци" гэж нэрлээд, "АНУ-ын албан тушаалтнууд олимпын наадамд ирэх эсэх нь олимп амжилттай зохион байгуулахад огт нөлөөлөхгүй" хэмээн Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам мэдэгдсэн юм. Үүний араас БНХАУ-ын ГХЯ мэдэгдэл гаргаж, "олимпыг улс төржүүлэхээ зогсоохгүй бол хариу арга хэмжээ авна" гэж онцолж байв.

 

Мөн Хятадтай худалдааны харилцаа нь нэн хурцадмал байгаа Австрали улс АНУ-ын араас бойкот зарлахаар болсонд Хятадын тал ихээхэн эгдүүцэж, "Австрали АНУ-ыг сохроор дагаж байна", " бойкот зарласан нь харилцаагаа сэргээе гэсэн хүсэлттэй нь зөрчилдөж байна", "Австралийн албан тушаалтнууд оролцох эсэх нь хэнд ч хамаагүй" зэрэг мэдэгдэл хийсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Халх үндэстэн гэж байхгүй, монгол гэж л бий. Юун солиотой юм бичээд байна вэ.
2021-12-10
Иргэн:
Зүйрлэж хэлбэл казахууд халх үндэстэнг үндэсний цөөнх гээд халх үндэсний хүмүүсийг гэмт хэрэг үйлдээгүй байхөд нь шоронд хорьж, албадан хөдөлмөр хийлгэж. Түүнийг нь Америк, Англи, Австрали эсэргүүцэж. Ингэх нь зөв үү, олимпод америкийн төрийн албаныхан оролцохгүй, харин тамирчид нь оролцоно.
2021-12-09
иргэн:
Халх үндэстэн гэж байхгүй, монгол гэж л бий. Юун солиотой юм бичээд байна вэ.
dsn:
ene bol yostoi sohor uls tut bn . unuugiin ter shenjaan tuvd uvur mgl zereg oron nutgiin hugjil jiriin irgediin ajil amidral yaj hugjij bgaag harah heregtei. ali ch ulsad uuruu erhee erh her hemjeegee zurchsun buruu gariin etgeeduud baidag l ym .herev bdgui bl shoron shuuh prokuror geh meteer yah ym? ene urialaad bgaa ulsuudad uurt n hunii erh zurchij buur ami nasaar n hohirooj bgaa medee udur bur zargadaad bgaa bizdee ? iim bohir uildleer delhiig buzarlah herggui ymdaa. hun hunii bodol yyrtuu l zuv gedeg bizdee?
2021-12-09
Иргэн:
Зүйрлэж хэлбэл казахууд халх үндэстэнг үндэсний цөөнх гээд халх үндэсний хүмүүсийг гэмт хэрэг үйлдээгүй байхөд нь шоронд хорьж, албадан хөдөлмөр хийлгэж. Түүнийг нь Америк, Англи, Австрали эсэргүүцэж. Ингэх нь зөв үү, олимпод америкийн төрийн албаныхан оролцохгүй, харин тамирчид нь оролцоно.
Гятад ОЛИМП ч өнгөрөв болтой:
Көөркий
2021-12-09