Дэлхийн хамгийн том сүлд модыг Италид асаалаа
2021-12-09

Италид дэлхийн хамгийн том сүлд модыг асаах ёслол болжээ. Энэ гацуурыг Умбри мужийн Монте-Инжино дахь уулын бэлд дүрсэлсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гацуурын дүрс 750 метр өндөр бөгөөд Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Сүлд модыг утас нь 8,5 км үргэлжлэх нийт 700 гэрлэн чимэглэлээр чимсэн байна. Улмаар гацуурын орой дээр асар том од гялалзах аж. 

 

Хотын эрх баригчдын мэдээлснээр, энэ жил асар том мод дүрслэхэд ашигласан гэрэлнүүдээс оршин суугчид тодорхой хэмжээний мөнгө төлөн, нэг гэрлийг эзэмшиж, өвөг дээдэстээ хүндэтгэл илэрхийлж болох гэнэ. Гэрэл түрээслэн олсон бүхий л орлогыг хүүхдийн санд хандивлах аж.  Энэ гацуурыг 1981 оноос эхлэн зул сарын баярт зориулан чимэглэсээр иржээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин