Өмнөговь аймгийн Сэврэй суманд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-12-09

 

Өмнөговь аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Сэврэй-Уул” гэдэг газар өнөөдөр өдрийн 00:46 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:54 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдэж, байр орон сууцны хана хөдөлсөн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин