Хятадад COVID-19-ийг эмчлэх эмийг бүртгэв

Хятадад коронавирусийн халдвараас үүдсэн өвчнийг эмчлэх эмийг бүртгэжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Brii Biosciences компанийн боловсруулан гаргасан, саармагжуулагч эсрэг биетүүд дээр суурилсан BRII-196, BRII-198 гэсэн хоёр тариаг Хятадын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын улсын газар яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрчээ.
Энэ нь онцгой эрхтэйгээр коронавирусийн халдварыг эмчлэхэд ашиглагдах эмийг Хятадад бүртгэж буй анхны тохиолдол юм. Brii Biosciences компанийн боловсруулан гаргасан тариаг эмнэлэгт хэвтэх, нас барах зэрэг биеийн байдал хүндрэх эрсдэлтэй хөнгөн эсвэл хүнд хэлбэрээр өвдөж байгаа өвчтөнүүдийг эмчлэхэд зориулагдсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ