Б.Пүрэвдорж: Хүмүүс дордохын долоон жилээр тэтгэвэр тогтоолгохоор бүтэлгүйтээд байна
2021-12-09 11:38

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргаж, үг хэллээ.

 

 

Тэрбээр “Миний бие тэтгэврийг 7 жилийн цалингийн дундаж биш 5 жилээр тооцох, 2018 оноос 7 жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг 5 жилээр нөхөн бодох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Нэлээн тэмцэж байж 11 сард хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Харамсалтай нь НББХ энэ асуудлыг хэлэлцсэнгүй. НББХ-ны дарга энэ хуулийг түүхий хууль гэсэн. Түүхий биш, 30, 40 жил өндөр хувиар, шударгаар нийгмийн даатгал төлсөн хүмүүс тэтгэвэрээ 5 жилээр тооцуулж авах тухай хууль. МАН ажлаа дандаа 5 жилээр төлөвлөдөг. Гэтэл ард түмэнд тэтгэвэр өгөх болохоор 7 жил болгодог. Тэтгэвэрээ анх тогтоолгож байгаа хүмүүс дордохын 7 жилээр тооцуулахаар бүтэлгүйтээд байна. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна. Барааны үнэ 2018 оноос хойш 52 хувиар өслөө. Энэ өсөлт орлого багатай, тэтгэвэр авдаг тэр хүмүүст хамгийн хүнд дарамт болж байна.

 

Хуулийн төсөл түүхийсээд байх юм байхгүй, хэдхэн тоо байгаа. Дундажаар 120 мянган төгрөгийн тэтгэвэр нэмж авна. Нийтдээ 140 орчим мянган иргэнд 16 орчим тэрбум төгрөгийн зөрүү очно. Энэ Богд Зонхова бурханы чинь тал мөнгө. 140 мянган хүний асуудал шийдэж байгаа. Үүнийг залуу гишүүд дэмжих хэрэгтэй байна” гэсэн байр суурийг илэрхийлж, хуулийн төслийг 12 дугаар сарын хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүслээ.  

 

УИХ-ын гишүүд С.Бямбацогт хэлэлцэх асуудлын талаар үг хэлэв. “Зөвшөөрлийн хуулинд зөвшөөрөл өгөөч гэж хүсэж байна. 2019 оны 03 дугаар сард УИХ-ын 22 гишүүн өргөн барьсан. Гурван жилийн нүүр үзэж байна. Мөн Засгийн газраас 20199 оны 04 дүгээр сард өргөн барьсан. Ийм хоёр хууль одоо 4 жилийн нүүр үзэх гээд байна. Нэр болохгүй байгаа бол нэрийг сольдог юм уу. Зөвшөөрлийг устгая, алга болгоё гэсэн нэртэй болгодон юм уу. ингэвэл хурдан явах юм болов уу. Яагаад удаад байдаг юм болоо, хурдан явуулж өгөөч.

 

 

Бид намын мөрийн хөтөлбөртөө тусгай зөвшөөрлийг цөөлнө, авлигыг алга болгоно гэж тусгаж, яриад байдаг. Авлигын цаана гарын үсэг, тусгай зөвшөөрөл байгаад байгаа юм. Гарын үсгийг цөөлж, тусгай зөвшөөрлийг багасгах зорилготой хууль. УИХ ярьснаасаа өөр зүйл хийдэг байж болохгүй. Хэлдэг, хийдэг хоёр нь адилхан байх ёстой. Хууль нь гацаж байхад авлига улам гаараад байна. Жишээлбэл, нүүрс тээврийн машины авдаг С зөвшөөрлийн үнэ нь 70 000 төгрөг. Гэтэл албан бус ханш нь 1-2 сая төгрөг болчихсон. Энэ заавал ийм байх ёстой юм уу. Авлигын суурийг үгүй хийх хууль 4 жил болох нь. Тиймээс энэ ондоо багтаагаад хурдан баталмаар байна. Хэлэлцэх эсэх нь 2019 онд шийдэгдсэн. Анхны хэлэлцүүлэгт орохгүй гацчихлаа. Үүнийг хурдан хэлэлцүүлж өгөөч" гэсэн хүсэлтийг тавилаа. 

 

Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсч, баталснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ard:
yag ynen shyy.deerdeheesee dilyy dordood turiin alban haagchid bayajaad 1 heseg engiin ard irged ni ygeegyi yaduurch gaigyi 1 ni gadaadad dyrvej uls maani sunuhnee .ene hedhen hyniig hulgai deerem heregt oroltsoj baigaagyid ni 1 saya halamj uguud heregt holbogdvol hasaad baidag huuli gargaval saihan amidrah yyd haalga neegdene.ail byriig yildverlegcheer demjij byrtgeh yamarch tatvar zuvshuurulgyi hyanalt tavih heregtei sh dee.yum chaddag ajilsag ard shyy mongol hyn
2021-12-09
Монгол:
Энэ хуулиа нэн яаралтай батлах хэрэгтэй.
2021-12-09
Энэ зөв хуулиа энэ ондоо батлаад өгөөч улсад 25_35 жил ажиллаад өндөр татвар өгсөн хүмүүст 5 жилээр тэтгэвэр тогтоох эрхийг нээж харин сүүлийн 5_7 жилээр их мөнгө өгөөд өндөр тэтгэвэр авдаг нөхдүүдийг ялгаж салгах хэрэгтэй.Энд хуулийн цоорхой харагдаад байна
2021-12-09
Зочин:
Энэ маш зов хууль шуу ард тумэн дэмжиж бна ядаж тэтгэвэр нэмэхгуй гэхэд тэтгэвэрт гаргах насны жилийг 5 жил болгох нь зов шуу ард тумэн давалгаалаад огох хэрэгтэй дэмжье
2021-12-09
Иргэн:
Дордохын долоо гэж байхаар яагаад азын 10, эсвэл мандан бадрахын мянган жил гээгүй юм бэ. Ер нь монголын эрчүүдийн наслалт 65-67. Ийм тохиолдолд эрчүүд НДШ төлөх хэрэг байна уу?? 65 нас хүрээд тэр жилдээ чад хийвэл төлсөн мөнгө хэрэг болохгүй, харин сар бүр НДШ-д төлдөг мөнгөө хувийнхаа дансанд хийгээд хадгалбал, чадхийсэн тохиолдолд эхнэр, эсвэл хүүхэд нь авна гээд гэрээ хийвэл хадгалсан мөнгө нь олдоно.
2021-12-09
Dordohin 7 jil gdg n ch yu ch bilee Kkk
2021-12-09
Пүрэвдорж гишүүий зөв шүү.
2021-12-09
Зочин:
Яг үнэн, дэмжиж байна. 5 жил байсныг 7 жил болгож татвар төлж шударгаар хөдөлмөрлөсөн иргэдийг хохироож сүүлийн 2 жил гаруй хугацаанд тэтгэврийг бууруулж багасгаж тогтоосныг засах нь маш зөв.
2021-12-09