Архангай аймгийн Ихтамир суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Архангай аймагт өнөөдөр 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Урд гол” гэдэг газар 12.10-ны өдрийн 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ