Никарагуа Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, Хятадтай сэргээв
2021-12-10

Никарагуа улс Тайваньтай дипломат харилцаагаа таслаж байгаагаа мэдэгджээ. Үүний дараа Хятад, Никарагуа улс дипломат харилцаагаа сэргээхээр шийдсэн байна. Энэ талаар баасан гарагт Хятадын Төв телевиз мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр орны төлөөлөгчид баасан гарагт Тяньжин хотноо "БНХАУ болон Бүгд Найрамдах Никарагуа Улсын хооронд дипломат харилцааг сэргээх тухай" мэдэгдэлд гарын үсэг зуржээ.

 

Никарагуа улсын Гадаад хэргийн яам Тайваниас дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-ыг Хятадын цорын ганц хууль ёсны төлөөлөгч гэж үзэж байгаагаа пүрэв гарагт зарласан байна.


Даниэль Ортега Ерөнхийлөгчийн үед /1985-1990/ Никарагуа Хятадтай харилцахын тулд Тайваньтай харилцах дипломат харилцаагаа тасалж байлаа. Харин дараагийн Ерөнхийлөгч Виолета де Чаморро төрийн эрхэнд гарснаар Тайваньтай харилцах дипломат харилцааг сэргээж байв.

 

Энд сануулахад, Хятадын Иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминьданы үлдэгдэл хүч Тайвань арал руу зугтан очсон 1949 оноос хойш Тайвань өөрсдийн захиргаатай оршиж ирсэн юм. Тэр үеэс хойш Тайвань  эх газарт коммунистууд засгийн эрхэнд гарахаас өмнө оршиж байсан Бүгд Найрамдах Хятад Улсын далбаа болон бусад зүйлийг ашигласан хэвээр байгаа. Харин Бээжин Тайванийг БНХАУ-ын нэг муж хэмээн үздэг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин