ФОТО: "Монгол төрийн соёмбо" үзэсгэлэн нээлтээ хийлээ
2021-12-10

 

Монголын үндэсний музей, Соёмбо судлаач, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран зохион байгуулж буй "Монгол төрийн соёмбо" үзэсгэлэн нээлтээ хийлээ. 

 

Үзэсгэлэнд Б.Амарсанаагийн цуглуулганд буй 1000 бурханы тамга, Өндөр Гэгээний шүтээн зураг, Өндөр Гэгээний өлзийт зургаан үсэг, МУ-н Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг, мөн Монголын үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, МУ-н хаан Жавзандамба хутагтын ёслолын хүрэм, Богдод өргөсөн “Сүх”, Монгол улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 гаруй үзмэр эд өлөг багтсан болно.

 

Үзэсгэлэн 2021 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 30 хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд гарна.

 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
УЛСЫН ӨМЧ МУЗЭЙД БАЙХ ЁСТОЙ ҮЗМЭРҮҮД ИНГЭЭД ХУВЬ ХҮМҮҮС АВЧИХСАНВ, ЭЗЭНГҮЙ БАЙХААР МОНГОЛ ХУВЬ ХҮНД БАЙСАН НЬ БАРАГ ДЭЭР ДЭЭ
2021-12-13
MARSHIL.D.ERDENEBAT.MN.KOM.:
ERONXIKOGJ.BAICAN.OJIRBATAA.ABC.NEEX.XEREGTEI.BAINA.NAC.BARCAN.TALIGAAJIDIG.EMENLEGYYD.XOLDOODOG.TUCGAI.CKLAD.BAIGUUL.TEGEXGYI.BOL.TALIGAAJID.OORCDINXOO.MUMUG.ORXIJ.IABAAD.ZALUUXAN.OXIDUUDIG.ERJYYDIG.ALJ.AMIDARJ.BAINA.
2021-12-12