Эрдэмтэд омикрон штаммын тархах хурдыг тодорхойлжээ
2021-12-10

Японы эрдэмтэд судалгаа хийн, омикрон штамм тархах хурдыг тодорхойлжээ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, Японы эрдэмтэд ӨАБНУ-ын хойд хэсэгт байх Гаутенг мужийн оршин суугчдаас илэрсэн "омикрон" штаммын геномын мэдээллийг судлаад, энэ штамм нь дельта штаммтай харьцуулахад 4,2 дахин их халдварлах чадвартай гэдгийг тогтоосон байна. Түүнчлэн омикрон штамм дархлааны эсүүдийн довтолгооноос зайлсхийж чаддаг, байгалийн дархлаа эсвэл вакцинаас үүдэлтэй дархлаа байх эсэх нь энд огт хамаагүй гэж эрдэмтэд мэдэгджээ. 

 

Гэхдээ омикрон штаммын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн тоо бага байгаа гэнэ. Энэ нь омикрон штаммын халдвар коронавирусийн бусад хувилбаруудаас хөнгөн байдлаар илэрдэгтэй холбоотой байж магадгүй гэж эрдэмтэд таамагласан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин