"Miss Universe"-ийн тэргүүн титмийг Энэтхэгийн бүсгүй хүртэв

img

Дал дахь удаагийн "Miss Universe" гоо бүсгүйн тэмцээнд Энэтхэгийг төлөөлөн оролцсон Харнааз Сандху ялагч болж, тэргүүн титмийг хүртсэн талаар  PhilStar Global мэдээлжээ.

 

Энэ тэмцээн Израилийн Эйлат хотод болсон бөгөөд 21 настай Харнааз гоо бүсгүйн тэмцээний түүхэнд титэм хүртсэн гурав дахь Энэтхэг бүсгүй болж байгаа аж.

 

Харнааз Сандху зохион байгуулагчаар ажилладаг, чөлөөт цагаараа загвар өмсөгч, жүжигчний ажлыг ч амжуулдаг гэнэ. Түүнчлэн нийгмийн үйлсэд зүтгэн, эмэгтэйчүүдийн эрхийг өргөжүүлэхийн төлөө зогсдог аж. Тэрбээр хүрээлэн буй орчныг хамгаалах төсөлд оролцдогийн дээр нүүрсхүчлийн хийг хязгаарлах ёстой гэж үздэг хүмүүсийн нэг гэнэ.

Дал дахь удаагийн "Miss Universe" тэмцээн ням гарагт эхэлсэн юм. Энэ тэмцээн түүхэндээ анх удаа Израиль улсад зохион байгуулагдсан байна.  Цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа тул тэмцээний оролцогч бүр 72 цагийн хугацаанд тусгаарлагдаж, 72 цаг тутамд PCR шинжилгээ өгсөн байна. Израильд болсон энэхүү тэмцээнд дэлхийн 80 орны 80 гоо бүсгүй оролцжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ