Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээн авчээ
2021-12-13

Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийн зөвшилцөл амжилттай болжээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын санал, шаардлагыг хүлээн авч буйгаа өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдсэн байна. Энэ талаар Засгийн газрын тэргүүн мэдээлэл хийлээ.

 

 

Рио Тинто, “Туркойз Хилл Ресурсес“ компанийн ТУЗ хуралдаж,  дараах таван шийдвэрийг гаргаж, Монгол Улсын Засгийн газарт уламжилжээ.

 

  1. Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр цаашид 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, ногдол ашиг наашилна.

  2. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-г цуцалж байна.

  3. Далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдсан санхүүжилтэд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, шаардлагатай бол зөрүү хөрөнгийг төлөхөд бэлэн байна.

  4. Гүний уурхайг 2023 оны 04-05 дугаар сард ашиглалтад оруулахаар тооцож байна. Энэ хүртэл болон цаашид гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцана.

  5. Компанийн засаглалыг сайжруулах, Монгол Улсаас эрчим хүч авах, байгаль орчин, нийгмийн чиглэлээр хамтран ажиллана.

 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ажлын хэсгийн зөвшилцөл амжилттай явагдаж, сүүлийн 12 жил яригдсан асуудалд хөрөнгө оруулагч тал буулт хийж, тодорхой хэмжээний үр дүнд хүрлээ. Энэ бол дотоодын эв нэгдлээс гадна Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчидтай зөвшилцөж чаддаг, дараагийн хөрөнгө оруулалтад нээлттэй байгаагийн илэрхийлэл боллоо” гэдгийг тэмдэглэв.

 

Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээ цаашид үргэлжилнэ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Үе үеийн ЗГ уудын зүтгэл шүү! 12 жилийн тэмцэл. Та нарын үед л шийдэгдлээ ойлгооо
2021-12-14
Хүүкээ, ӨМА Цагаанхад руу орох гарахад 25000 төг төлж Монголдоо пост нэвтрэхэд үзүүлж буй дарамтаа боль. PCR шинжилгээ өгөөд сөрөг, вакцин 3 тун хамрагдсан жолооч, инженер техникийн ажилтанг 14 х тусгаарлаж шоронжуулахаа боль...
2021-12-13
Super
2021-12-13
Ter davaasuren bilyy ergyy ork zailaa
2021-12-13
ZOCHIN:
NEG HORIN MYNGAN HUVSAGCHTAI BULTERDEG AVILGACHINGAAS ASUUH YMSAN...BAYR HAMGIIN SAIN GEREE GEED L ELBEGDORJ YU GEED HUTCAAD BLAADAA...
2021-12-13
ZOCHIN:
BAYR SAIHANBILEG ....ELBEG MI .ENHBOLD GEED OYU TOLGOIN AVILGALTAI HAMAARAL BUHII AVILGACHID AVILGAL AA BUTCAAJ TULUH BHAA...
2021-12-13
Эх орончид зогсож байна.
2021-12-13
Zochin:
Where is English written contract? Sain nuxatstai unshij gariin vsegee zurna shvv. Daxiaad xulixduulab daa!!!!
2021-12-13
Zochin:
Zobshooroxgui bol Rio tiond ashiggui bolno. Jamar ch uls baigalia svitgvvleed Afrik shig boloxiig xvsexgui
2021-12-13
зочин:
Босоо Ганбаатар гишүүнд баяр хүргэе таны тэмцэлийн үр дүн шүү
2021-12-13
Зочин:
Оюутолгойн гэрээг бүхэлд нь цуцлаад, дахин шинээр гэрээ байгуулаагүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол Рио Тинтогийн ээлжит ов мэх. Оюутолгойн гэрээнд АМНАТ-ыг эрс нэмэгдүүлэх, экспортын татварыг эрс нэмэгдүүлэх, дээр нь нэмээд ашгийн татвар авдаг болвол дэлхийн уул уурхайн жишиг гэрээнд дөхөж очиж байна гэж үзэж болох юм. Усан тэнэг үхэр Монголчууд Рио Тинтогийханд хууртаж ханахгүй юмаа. Цаашид 100 жил хууртаад хоосон ухсан нүхтэй хоцрох нь дамжиггүй юмаа.
2021-12-13
ЗГ-ын өр гэсэнийг Рио-гийн өр гэж л бүртгэнэ..Тэгээд оюутолгойн баяжмалаар тэр өрийг төлж л таарна..Энэ нь ЗГ-ын нэр дээр байна уу Рио-гийн нэр дээр байна уу сонин биш шүүдээ..Эцсийн дүндээ юу ч өөрчлөгдөхгүй
2021-12-13
shaagaad l mal mongolchuudiinhaa tolgoig erguuleed
2021-12-13
нямдоржид:
ZUV
2021-12-13
нямдоржид:
ZUITEI
2021-12-13
ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ:
БАХАРХАХ ЯАХВЭЭЭЭЭЭЭЭ..... ОДОО АЛУУРЧИН БАТ-үүЛИЙН УЛСЫН БААТРЫГ НЬ ХУРААН АВЧ, ОРОНД НЬ БОСОО ГАНБААТАРТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.
2021-12-13
нямдоржид:
ZUV
нямдоржид:
ZUITEI
зочин:
Бахархаж бнаа
2021-12-13