БНАСАУ, БНСУ Солонгосын дайн дууссаныг зарлахад бэлэн
2021-12-13

АНУ, Хятад, БНАСАУ болон БНСУ 1950-1953 оны Солонгосын дайн албан ёсоор дууссан талаар зарлахад "зарчмын хувьд" санал нэгдсэн гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Мүн Жэ Иний өгүүлснээр, Хойд Солонгосын талаас болзол тавьсны улмаас хэлэлцээ эхлээгүй байгаа гэнэ. БНАСАУ-ын эсрэг чиглэгдсэн "дайсагнасан бодлого"-оосоо АНУ татгалзвал Хойд Солонгос хэлэлцээрийн ширээний ард сууна гэж мэдэгджээ. "Үүнээс болж бид тунхагийн талаар хэлэлцэх, хэлэлцээ хийж чадахгүй байна. Хэлэлцээ хийж эхэлнэ гэдэгт бид найдаж байгаа" хэмээн Мүн Жэ Ин мэдэгджээ.

 

Өмнө нь, есдүгээр сард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтэсийн орлогч, Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгдэл хийхдээ Солонгосын дайныг албан ёсоор дуусгахтай холбоотой цогц яриа хэлэлцээг Сөүлтэй хийхэд бэлэн гэж онцолж байлаа.

 

Энд дуулгахад, 1950 он зургадугаар сарын 25-наас 1953 оны долдугаар сарын 27-ны өдрийн хооронд хоёр Солонгосын хооронд дайн дэгдэж, эвлэрлээр дууссан юм. Гэхдээ тухайн үед талууд энхийн гэрээ байгуулаагүй бөгөөд тиймээс Хойд болон Өмнөд Солонгос улс хэлбэрийн хувьд дайны байдалтай байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
2лаа дайн хийхгүй удсан юм чинь зогсоосон нь дээр дээ. Тэгвэл бие биенээ хардаж дайнд бэлдэх нь багасна. Өмнөд нь мөнгө их олж байгаа юм чинь хойтын хэрэг байхгүй ч өлсгөлөн хүмүүсийг өрөвдөөд л хилээ нээгээсэй гэдэг юм байна лээ
2021-12-13