Тахлын үеийн хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөр өндөрлөв
2021-12-13

Германы Тюринг муж улсын Грайц хотод коронавирусийн халдвартай тэмцэх хязгаарлалтыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болж, улмаар мөргөлдөөн үүссэн талаар DW агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бямба гарагт олон нийтийн сүлжээгээр эсэргүүцэлд нэгдэх уриалга гарч, мянга орчим хүн цуглан хотын гүүрээр алхаж байх үед цагдаагийн ажилтнууд саатуулсан байна. Эсэргүүцэгчид цагдаагийн хамгаалалтыг сэтлэх гэж оролдон, улмаар мөргөлдөөн гарч, цагдаагийнхан гичийн хий ашиглажээ. 

 

Үүний хариуд жагсагчид цагдаагийнхан руу чулуу, лонх нүүлгэж, энэ үеэр 14 цагдаа гэмтэж бэртсэн байна. Тэдгээрийн хоёр нь түр хугацаанд хөдөлмөрийн чадваргүй болж, эмнэлэгт хүргэгджээ. 

 

Эсэргүүцлийн жагсаалд оролцсон 207 хүнийг саатуулан, 44 эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг зөрчлийн 47 хэрэг нээн шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин