Владимир Путин, Ши Жинпинь нар уулзана
2021-12-13

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй цахимаар уулзана гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

"БНХАУ-ын дарга Ши Жинпинь 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй цахимаар уулзана" гэж дипломат мэдэгдсэн байна. Тэд ямар асуудлаар хэлэлцэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. 

 

Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх хоёрдугаар сард болох Бээжингийн олимпын наадмын нээлтэд оролцон, Хятадад айлчлах юм. "Орос, Хятад хоёр улс олон жилийн туршид чухал үйл явдлуудыг хамтдаа тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жинпинийг Сочигийн өвлийн олимпын ёслолын ажиллагаанд урьж байлаа. Энэ удаад тэрбээр сайн нөхөр Владимир Путинийг Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ажиллагаанд урьсан. Ерөнхийлөгч Путин энэ урилгыг баяртайгаар хүлээн авсан" хэмээн Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Odoo l darga nar uhaan siilen ajillaj edin zasag bolon oyn uhaani tusgaar togtnoloo hamgaalah heregtei boljee
2021-12-14
1911-1940 д оных шг эвгүй он жилүүд үргэлжилэх нь дээ. Дээр суугаа ноёд маань тэр үеийнх ноёд шг ухаан зангараг гардаг л байгаа даа...муу юм холуур тойрч мөнх хөх тэнгэр ивээх болтугай.
2021-12-13
Хцс:
Энэ 2 хөрш хоорондоо сүжрээд ирвэл Монголд сайн юм болох нь юу л бол
2021-12-13