ОХУ-д омикрон штаммын 16 тохиолдол илэрчээ
2021-12-13

ӨАБНУ-аас эргэн ирсэн Оросын 16 иргэнээс коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штамм илэрсэн гэж тус улсын дэд сайд Татьяна Голикова мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. Өмнө нь, Оросын иргэдийн дунд шинэ хувилбарын халдвар авсан хоёр хүн илэрсэн талаарх мэдээлэл гарч байсан юм. 

 

"Өнөөдөр эх орондоо ирсэн 177 хүний 16-аас нь омикрон штаммын халдвар илэрсэн. Бүгд эмчийн хяналтад байгаа" хэмээн Голикова мэдэгдсэн байна.

 

Өмнө нь омикрон штаммын халдвар илэрсэн хоёр хүний тухайд хоёулаа коронавирусээс сэргийлэх тарилгад хамрагджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон зарим шинжээчид энэ хувилбарыг дельта штаммтай харьцуулахад аюул багатай ч илүү халдварлах чадвартай гэж үзэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин