TIME оны хүнээр Илон Маскийг нэрлэв
2021-12-14

Жил бүр оны онцлох хүн нэрлэдэг уламжлалтай Америкийн Тайм сэтгүүл энэ оны онцлох хүнээр АНУ-ын тэрбумтан Илон Маскийг нэрлэжээ. 

 

Тайм сэтгүүлийн онцолсноор, 274 тэрбум доллараар хэмжигдэх хөрөнгөтэй гэдгээрээ Маск дэлхийн хамгийн чинээлэг хүн төдийгүй "зөвхөн хараад суух биш бусад нь чадахгүй байгаа зүйлийг хийдэг" тул ийн онцлох хүнээр нэрлэгджээ. 

 

Тэрбээр ийнхүү "зүгээр хараад суулгүй" бусдын хийгээгүйг хийснээр Space X компани нь Америкийн сансрын ирээдүйн төлөөх үйлсэд Боинг болон бусад компаниудыг гүйцсэн бол Тесла компани нь цахилгаан машины олон тэрбумаар үнэлэгдэх зах зээлийн гуравны нэгийг эзлэж байгааг сэтгүүл онцолжээ. 

 

Энд дуулгахад, саяхан Илон Маскийг албан ёсоор "орон гэргүй" болсон хэмээн хэвлэлүүд мэдээлж байв. Тэрбээр өөрийнх нь эзэмшилд байсан сүүлийн эд хөрөнгө болох харшийг 32 сая доллараар зарсан юм. Түүнчлэн Илон Маск лажлаа орхиж, блогчин болохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь ихээхэн шуугиан тарьж байлаа. 

 

Дашрамд сонирхуулахад, Тайм сэтгүүлийн "Оны онцлох хүн -2021" төрөлд дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн, нийгмийн зүтгэлтэн, жүжигчин, тамирчид гээд нийт 54 хүн нэр дэвшжээ. Анх 1927 онд оны онцлох хүнийг нэрлэж байсан бөгөөд ганцаараа Атлантын тэнгисийг туулсан Америкийн нисгэгч Чарльз Линдберг анхны оны хүнээр тодорч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Жо Энгрессиа : (Joe Engressia):
Намайг Жо Энгрессиа мэргэшсэн ёс зүйн хакер гэдэг *зээлийн оноо засах, * гэмт хэргийн бүртгэлийг устгах, * ахлах болон их сургуулийн дүнг өөрчлөх, * вэб сайт, портал хакердах, * CCTV камерыг хакердах, * Facebook, YouTube, google, whatsapp хаягуудыг онлайнаар хакердах, * хакеруудын таныг зовоож буй дохиог хянах, * янз бүрийн брэндийн Iphone-г хакердах, *мэдээллийн санд мэдээлэл нэмэх, устгах, бусад олон онлайн хэлцлүүд. Нууцлалыг нууц үг болгосон мэргэжлийн гэрчилгээтэй баг. Цаг үрэх хэрэггүй, учир нь бид хэдхэн товшилтын зайд байна. Холбоо барих. DIGITALDAWGPOUNDHACKERGROUP@GMAIL.COM whatsapp дугаар. : +1 732 639 1527. Хүндэтгэсэн.
2022-12-08