Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дахин хойшиллоо
2021-12-14 11:31

Д.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дахин хойшиллоо.

 

Кёкүшюзан Д.батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлосон боловч Нийслэлийн прокурор Б.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд Турк улсаас ирж 14 хоногийн тусгаарлалтад орсон талаарх баримтуудаа ирүүлснийг, иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

 

Shuud.mn
Сонин хачин
Баясгалан ямар царай муутай юм бэ?
2021-12-14
dsn:
mungu nuluu bhd hoishilsoor hoishilsoor huun heleltseh hugatsaa duusdgiig ed mednee udahgui duusnaa.
2021-12-14