ШУУД: Төрөөс хувийн хэвшилд тавих хяналт шалгалтыг 50 хувь бууруулна
2021-12-14

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

 

Сангийн сайд Б.Жавхлан "Нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоолоо. Төрийн дунд болон дээд шатнаас эхлэн төрийн албаны орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож байна. Мөн ирэх онд хийгдэх хяналт шалгалтуудыг цөөлнө.

 

Гэхдээ төр хяналтаа сулруулж байна гэж ойлгож болохгүй. Нүүр тулсан, албадсан хяналт шалгалтаас илүү цахимд, эрсдэлд суурилсан зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүүгээ түргэвчлэх шийдвэрийг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 01-нээс эхлэн төрийн УИХ болон засгийн газрын харьяа байгууллагууд зэрэг хяналтын чиглэлийн байгууллагуудаас зөвхөн хувийн хэвшил иргэд рүү чиглэсэн хяналт шалгалтыг 50 хувь цөөлөх бодлогын шийдвэр гарлаа. Гэхдээ үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Төрөөс хувийн хэвшил рүү чиглэхээс гадна төр өөрийнхөө бүтцэд төрөөс төрд хийдэг хяналтын тогтолцоо бий. Төрөөс төрд хийдэг хяналт шалгалт хэвийн үргэлжилнэ. Гагцхүү хувийн хэвшил иргэд рүү чиглэсэн олон төрлийн хяналт шалгалтыг 50 хувь цөөлж цахимд суурилсан хэлбэр лүү шилжих бодлого тодорхойлж гаргалаа." гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
санхүүгийн хяналт шалгалтыг үгүй хийчихээд дотоод хяналт гэж засаг дарга нарын гарын дор ажилладаг байгууллага бий болгосон нь төсөв хяналтгүй захиран зарцуулах эх үүсвэр болж байгаа шүү сөн хянан шалгагч нар өндөр мэргэшсэн байх хэрэгтэй гэтэл мэргэшсэн байтугай төрийн албыг мэдэхгүй шалшагт өгөөгүй намын гарууд дүүрэг сумаар нэг байна
2021-12-15
Иргэн:
Өс хонзон санасан хэн нэгний захиалгаар, танил талын гуйлт зэрэгээр явуулдаг шалгалтуудыг бүр мөсөн зогсоох зогсоох хэрэгтэй.
2021-12-14
Иргэн:
Шалгаж болно л доо, гэхдээ шалгаж байгаа ажлынхаа талаар мэдлэгтэй зөв шалгах хэрэгтэй л дээ.
2021-12-14
төрөөс төрд хийдэг шалгалт гэж юу байдгийн
2021-12-14
зочин:
Арай нэмээгүй байлгүй дэ. Нэмсэн бол одоо яаанаа төлсөн татварыг минь төрийн албаныхан идээд дууслаа да дууслаа
2021-12-14