Омикрон штамм 77 улсад бүртгэгджээ
2021-12-15

Анх өнгөрсөн сард Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн шинэ штамм болох омикрон дэлхийн ихэнх оронд бүртгэгджээ. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал Тедрос Анданом Гебрейесус мэдэгджээ. 

 

Өнөөдрийн байдлаар, дэлхийн 77 оронд омикрон штаммын халдвар бүртгэгдсэн, гэхдээ энэ штамм "хараахан илрээгүй байгаа ч" дэлхийн ихэнх оронд хэдийнэ тархаж байгаа гэж үзэж байгаагаа ДЭМБ-ын захирал илэрхийлсэн байна. 

 

"Коронавирусийн бусад хувилбаруудад байгаагүй хурдтайгаар омикрон штамм тархаж байна" хэмээн ДЭМБ-ын тэргүүн онцолсон байна. 

 

Түүнчлэн, мэргэжилтнүүд коронавирусийн шинэ хувилбарын аюулыг дутуу үнэлсэн, хэдийгээр омикрон штамм "өвчнийг хүндрүүлэхгүй ч гэлээ халдварын тоо асар ихээр нэмэгдсэнээр бэлтгэгдээгүй байсан эрүүл мэндийн салбарын ачааллыг хэт нэмэгдүүлнэ" хэмээн Тедрос Гебрейесус онцолжээ. Мөн ганцхан вакцинд найдах хэрэггүй, омикрон штаммын тархалтыг зогсоохын тулд олон хүнтэй газарт амны хаалт зүүх, хүн хоорондын зай баримтлах зэрэг хэдийнэ үр дүнтэй нь батлагдсан аргуудыг ашиглах нь зүйтэй гэж ДЭМБ-ын тэргүүн онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Аль 8-р сард 3 тунгаа хийлгэсэн, одоо хамгаалах чадвар нь буурсан байгаа, Яаралтай 4-р тунгаа хийлгэмээр байна шүү УОК-ийхоон !!!
2021-12-15