Дэлхийн хамгийн хүндлэл хүлээсэн эрчүүдийн жагсаалтыг Обама тэргүүлэв
2021-12-15

Британийн YouGov социологийн хүрээлэнгээс явуулдаг "Дэлхийн хамгийн хүндлэл хүлээсэн эрчүүд" санал асуулгын дүн гарчээ. Энэ санал асуулгад дэлхийн 38 орноос 42 мянга гаруй хүн оролцсон байна. 

 

"Дэлхийн хамгийн хүндлэл хүлээсэн эрчүүд " жагсаалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэргүүлсэн бол Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гейтс хоёрдугаарт бичигдсэн байна. Харин БНХАУ-ын дарга Ши Жинпинь гуравдугаарт жагсчээ. Түүний араас хөлбөмбөгчин Криштиану Рональд бичигдсэн бол тавдугаарт жүжигчин Жеки Чан багтааж, судалгаанд оролцогчид тэднийг хамгийн хүндлэл хүлээм хэмээн үзсэн байна. 

 

Мөн хамгийн хүндлэм эрчүүдийн шилдэг 10 жагсаалтад Тесла компанийг үүсгэн байгуулагч Илон Маск, хөлбөмбөгчин Лионель Месси, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Алибаба группийг үүсгэн байгуулагч Жек Ма, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар багтжээ.

 

Харин хамгийн хүндлэл төрүүлэм эмэгтэйчүүдийн жагсаалтад Барак Обамагийн гэргий Мишель Обама гурван жил дараалан эхний байрыг эзлэж байна. Хоёрдугаарт жүжигчин Анжелина Жоли, гуравдугаарт хатан хаан II Елизавета бичигджээ. Мөн эхний аравт жүжигчин Эмма Уотсон, Приянка Чопра, Скарлетт Йохансан, телевизийн хөтлөгч Опра Уинфри, дуучин Тейлор Свифт, Германы канцлер асан Ангела Меркель, Пакистаны хүний эрхийг хамгаалагч Малала Юсафзай нар багтсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Юууу манай ерөнхийлөгч шиг мундаг хүн ороогүй бол шааааал худлаа судалгаа бн хөөе. Тэгээд зогсчоорой. Ха хаааа
2021-12-15