КОВИД-19: Шинээр 335 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 335 тохиолдол батлагдсан байна. Үүний 191 нь Улаанбаатарт, 138 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1966 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2792 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 52 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ