Хонконгийн худалдааны төвд гал гарч, олон хүн гарах гарцгүй болжээ

Хонконгийн худалдааны төвд гал гарсны улмаас олон хүн гарах гарцгүй болжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 12 дугаар сарын 15-ны 12:37 цагт Козуэй-Бэй дүүрэг дэх Олон улсын худалдааны төвд гал гарчээ. Энэ үеэр үдийн цайны завсарлагаагаар худалдааны төвийг зорьсон ойролцоох байгууллагуудын олон ажилтан барилга дотор байсан гэнэ.
Гал түймэр болон утааны улмаас 100 орчим хүн худалдааны төвд гацжээ. Тэднийг задгай талбайтай тавдугаар давхар руу нүүлгэн шилжүүлсэн байна. Гал түймрийн улмаас амиа алдсан, хохирсон хүний талаарх мэдээлэл гараагүй, хэргийн газарт шуурхай албаныхан ажиллаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ