Халдвар судлаач омикрон штаммын гол аюулыг нэрлэлээ
2021-12-15

Саяхныг хүртэл эмч нар хамгийн аюултайд тооцож байсан коронавирусийн дельта штаммтай харьцуулахад омикрон штамм нь өвчин эхлэх үед шинж тэмдэг бараг илэрдэггүй, тиймдээ ч эмчилгээг цаг тухайд нь эхлэж чадалгүй хугацаа алдах аюултай гэж Оросын алдартай халдвар судлаач эмч Евгений Тимаков Риа Новостид ярьжээ. 

 

Ердөө долоо хоногийн өмнө, омикрон штаммыг илүү хөнгөн тусдаг, "амьд вакцин болж магадгүй" гэж шинжээчид үзэж байсан нь эртэдсэн мэдэгдэл гэж эмч онцолсон байна. Энэ штаммын халдварт хүүхдүүд ихээр өртдөг, түүнчлэн тэдний дунд омикрон штаммаас үүдэх нас баралт бусад хувилбаруудтай харьцуулахад өндөр байгаа нь түгшүүр төрүүлэхүйц гэж Евгений Тимаков өгүүлжээ

 

Эмчийн өгүүлснээр, өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд илэрсэн омикрон штаммын анхны тохиолдлуудад хүмүүс вирусийн халдвар гэж шууд оношлоход хүндрэлтэй, өөр өөр шинж тэмдгүүд хэлэн эмчид хандсан байна. 

 

"Эмнэлэгт хандсан хүмүүс вирусийн халдвар авсан гэдгээ огт мэдээгүй байсан. Өөрөөр хэлбэл толгой өвдөх, төв мэдрэлийн системийн ажиллагаа алдагдах зэрэг өөр шалтгаанаар эмнэлэгт хандаж байлаа. Ихэвчлэн халдвар авснаас хойш 3-5 хоногот анхны шинж тэмдэг илэрч байгаа нь энэ өвчнийг эмчлэх эхний үе шатыг алдана гэсэн үг" хэмээн Тимаков өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, Өмнөд Африкт анхлан илэрсэн омикрон штамм одоо дэлхийн 77 оронд бүртгэгдээд байна. Анхлан эмч нар энэ өвчнийг хөнгөн байдлаар тусаж байна гэж мэдээлж байсан бол ДЭМБ омикрон штаммын улмаас хүндэрч эмнэлэгт хэвтэх, нас барах тохиолдол нэмэгдэнэ гэж анхааруулсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
yamar zavaan ug heldeg um be ene ni hudlaa baisan ch bidniig seremjluuleh zorilgotoi baigaa chi yayagui bol tussanihaa daraa ya nar helwgui yasan um ichihgui helne dee muu ork
2021-12-19
Ямар эх сурвалжаас авсан юм бол?
2021-12-18
Сүгэржав:
Муу шар өнгийн шээс нар аа. Та нар боль тэгээд ичиж амьдар янханууд минь. Хэн дуртайн амны зоргоороо шаасан худлаа юмыг тавьж иргэдийг айлгаж кайф авч буй та нарын аманд би баамаар байна
2021-12-18
yamar zavaan ug heldeg um be ene ni hudlaa baisan ch bidniig seremjluuleh zorilgotoi baigaa chi yayagui bol tussanihaa daraa ya nar helwgui yasan um ichihgui helne dee muu ork