Цагаан ордон Зул сарын баярыг цомхон тэмдэглэнэ
2021-12-16

Коронавирусийн цар тахлын улмаас Цагаан ордон Зул сарын баярыг цомхон тэмдэглэхээр болсон талаар NBC телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар оны төгсгөлд олон хүлээн авалт зохион байгуулдаг уламжлалтай бол энэ удаад арга хэмжээнүүдийн тоог хязгаарлах юм байна. Мөн нээлттэй хаалга хэлбэрээр арга хэмжээ зохион байгуулах бөгөөд энэ үеэр өдрийн тодорхой цагуудад хүмүүс Цагаан ордонд зочлон, энэ ордны баярын чимэглэлийг харах боломжтой болох гэнэ. 

 

Цагаан ордны мэдээлснээр арга хжмээний оролцогчид нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зөвлөхүүдийн боловсруулсан, коронавирусээс сэргийлэхтэй холбоотой аюулгүй байдлын зөвлөмжийг дагах юм байна.

 

Энд дуулгахад, 2020 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд 20 орчим баярын үдэшлэг зохион байгуулж байлаа. Тухайн үед ёслолын оролцогчид болон ерөнхийлөгч өөрөө амны хаалтгүй, хүн хоорондын зай баримтлаагүй байсан гэж ихээхэн шүүмжлэлд өртөж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин