Нийслэлчүүд шинэ оноо угтахад бэлэн
2021-12-16

 

Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг өчигдөр 18:00 цагт асаалаа. Нийслэлчүүд жил бүр уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд гацуур засаж, арванхоёрдугаар сарын 15-нд гэрлийг нь асаадаг.  Гэрэл асаах ёслолд Ёслолд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, нийслэлийн шилдэг гэр бүлийн төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Шинэ жилийн баярыг сүлд модгүйгээр төсөөлөхийн аргагүй. Улаанбаатар хотын төв талбайн сүлд модны гэрлийг жил бүр асааж, хүндэтгэл үзүүлдэг. Дэлхий нийтэд цар тахлын нөхцөл байдал үүссэн хэдий ч бид хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын олон талт ажлуудаа дүгнэж, шинэ оноо угтахад бэлэн болоод байна” хэмээв.

 

Нийслэлийн шилдэг бүтээлч гэр бүлээр шалгарсан У.Мижиддорж “Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Дэлхийн том хотуудын адил Улаанбаатар хот шинэ жилийнхээ сүлд модыг засаж, өнөөдөр гэрлээ ёслол төгөлдөр асаалаа. Энэ үйл явдалд хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ оролцсон нь их дурсамжтай, сайхан санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

 

Гацуурын гэрэл асаах ёслол олныг баясгаж, их хотод маань өнгө нэмлээ. Мөн өчигдөр мөсөн байгууламжийн ажил дууссан.  Ёслолд оролцсон олон зураг даруулж, дурсамжиндаа хадгална. Хүйтэн ч хүүхэд залуус хөгжилдөнө тоглоно. Нийслэлд шинэ жилийн уур амьсгал оруулдаг хамгийн чухал зүйл бол төв талбайн гацуур.

 

Цар тахлын улмаас өнгөрсөн шинэ жилийн баярыг олноор тэмдэглэлгүй өнжсөн. Хэдийгээр өнгөрсөн жил төв талбайн гацуурыг зассан ч хөл хорио тогтоосон байсан учир талбайн урд патер татуулах боломжгүй байлаа. Харин энэ жил хэн бүхэн зураг даруулж, шинэ жилийн баярыг тэмдэглэнэ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Гаднын улсуудынх цэлийсэн гэрэл гэгээтэй байхым манайх болохоор нэг иймэрхүү харанхуй хар юм байдаг айн. Бүх юм нь бүдэг бүрхэг бохир заваан. Яаж амьдраад бн аа аз жаргалтай УБ чуудаааа
2021-12-16