Жириновский COVID-19 вакцины долоо дахь тунг тариулжээ
2021-12-16

ОХУ-ын Төрийн дум дахь Оросын Либераль-демократ намын фракцын дарга Владимир Жирниовский коронавирусийн вакцинд долоон удаа хамрагдсан гэж мэдэгджээ. 

 

"Найзууд аа, вакцин тариул. Би өмнө нь "Спутник V" вакцин тариулж байсан бол энэ удаад Чумаковын нэрэмжит төвийн "КовиВак" вакцин тариуллаа. Энэ бол идэвхгүйжүүлсэн вирустэй, олон жилийн хугацаанд шалгарсан технологиор бүтээсэн сайн вакцин. 2020 оны есдүгээр сараас хойш би долоо дахь тунгаа хийлгэлээ" хэмээн Жириновский телеграм дахь хуудсандаа бичжээ.

 

Үүний зэрэгцээ Оросын олон иргэн вакцин тариулах хүсэлгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

"Коронавирус дэлхий даяар довтолсоор байна. Гэвч Оросын хүн амын тал нь вакцин тариулахуйц хэмжээний боловсроогүй л байгаа нь харамсалтай" хэмээн тэрбээр бичсэн байна. 

 

Энд дуулгахад, 2021 оны 10 дугаар сард Владимир Жириновский вакцины зургаа дахь тунгаа тариулсан хэмээн мэдэгдэж байлаа. Тэрбээр вакцин тариулахаас айдаггүй, "залуугаасаа эхлээд л улаан бурхан, салхин цэцэг, томууны вакцин тариулаад дадсан" хэмээн өгүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хүний адаг үхэхгүй л дээ
2021-12-16