Таван хүүхдээ зарсан эрд 10 жилийн хорих ял оноожээ

Хятадын нэгэн оршин суугч хүний наймаа эрхэлдэг этгээдүүдэд таван хүүхдээ худалдсан хэрэг гарчээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ян овогт эр сүүлийн найман жилийн хугацаанд төрсөн хоёр хүү, гурван охиноо 20 000 -80 000 юаниар зарж, нийтдээ 180 мянган юань олжээ. Энэ хэрэгт түүний эхнэр нь оролцсон эсэх нь тодорхойгүй, гэхдээ шүүхээс эхнэрт нь ял оноогоогүй байна.
Харин хүний наймаачдад хүүхдээ зарсан эцэгт энэ үйлдлийнх нь төлөө 10 жилийн хорих ял оноосон бол хүний наймаачдад зуучилсан бусад хүмүүс ч хорих ялаар шийтгүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ