В.Путин: Монголоор дайрах хийн хоолойн ТЭЗҮ ойрын үед бэлэн болно
2021-12-17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзан хэлэлцээ хийлээ. Энэ үеэр талууд хоёр орны хамтын ажиллагаа, томоохон төслүүдийн талаар хэлэлцжээ. Уулзалтын талаарх тойм мэдээллийг ТАСС, Регнум агентлагуудаас авсан мэдээлэлтэйгээр багцлан хүргэж байна. 

 

Пүрэв гаригт Кремлийн ордонд Монгол, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт боллоо. Энэ уулзалт Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж байгаагаараа онцлог юм. 

 

"Нэн тэргүүнд урилга хүлээн авч, айлчлан ирсэнд талархал илэрхийлье. Миний санаж байгаагаар энэ айлчлал Та Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших анхны гадаад айлчлал, энэ нь сайны дохио. Айлчлал манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тэмдэглэж буй онд болж байна. <...> Цар тахал үргэлжилж байгаа ч манай хоёр орны эдийн засаг, улс төр, батлан хамгаалах, олон улсын салбарт гээд бүхий л чиглэлээр харилцаа хамтын ажиллагаа хөгжиж байгаа юм " хэмээн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолжээ. 

 

Хоёр орны төрийн тэргүүний уулзалтын үеэр талууд эдийн засгийн сэдвийг хөндөн ярилцлаа. Энэ үеэр Путин цар тахлын үеэр бараа эргэлт буурсан ч удалгүй цар тахлаас өмнөх үзүүлэлтэд хүргэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

"Өнгөрсөн онд цар тахлын улмаас бараа эргэлт 20 хувиар буурсан, гэхдээ энэ онд, энэ оны эхний гурван улирлын байдлаар 25 орчим хувиар өсчээ. Бид бараа эргэлтийн хэмжээг цар тахлаас өмнөх үед хүргэж, тэрхүү үзүүлэлтээс ч давна гэж найдах үндэслэл байна" хэмээн Путин өгүүлсэн байна.

 

Цаашлаад Хятад руу нийлүүлэх хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг ч ярилцжээ. Владимир Путин "Орос улс Монголын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 80 хувийг хангадаг найдвартай нийлүүлэгч" хэмээн онцолсон байна.

 

"Оросоос Хятад руу нийлүүлэх хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх төсөл урагшилж, амжилттай явж байна. Энэ төсөл нь Оросын "Сила Сибири-2" хийн хоолойн үргэлжлэл болно. Чиглэл болон уртыг хэдийнэ тодорхойлсон" гэж Путин мэдэгдээд энэхүү төслийн техник эдийн засгийн үндэслэл ойрын үед бэлэн болно хэмээжээ.

 

Коммерсант: Монголын Ерөнхийлөгч танхимыг эзэгнэлээ 

 

Хоёр орны төрийн тэргүүн 12 дугаар сарын 16-нд болсон хэлэлцээрийн дүнгээр улс төрийн тунхаглал гаргалаа. Уулзалтын дүнгээр хийсэн Оросын Ерөнхийлөгчийн мэдэгдэлд "хэлэлцээ ажил хэрэгч, цогц" болж өнгөрсөн хэмээн онцолжээ. 

 

"Ноён Ерөнхийлөгчийн хамтаар бид хамтарсан улс төрийн тунхаглал гаргалаа. Энэхүү тунхаглал нь 2019 онд гарын үсэг зурсан, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд хамгийн гол нь тунхаглалд хамтын ажиллагааны төрөл бүрийн чиглэлээр хоёр талын харилцаа холбоог цаашид гүнзгийрүүлэх нарийвчилсан чиглэлүүдийг тусгасан" хэмээн Владимир Путин мэдэгджээ. 

 

ОХУ-ын Коммерсант сонины мэдээлснээр, уулзалт оройн зоог хэлбэрээр явагдсан гэнэ. Хэлэлцээ цаг хагасын дараа өндөрлөж, Монгол, Оросын төрийн тэргүүнүүд Кремлийн Екатеринагийн танхимд мэдэгдэл хийжээ.

Коммерсант сонины мэдээлснээр, хоёр жил орчмын хугацаанд энэ танхимд сэтгүүлчдийг оролцуулсан олон нийтийн арга хэмжээ болж байгаагүй гэнэ. "Харин энэ удаад Монголын Ерөнхийлөгч танхимыг эзэгнэлээ" хэмээн Коммерсант сонины тоймч бичжээ. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу 12 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй уулзах юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-12-18
Болж байна
2021-12-18
Энэ газын хоолой бол рио тинто биш! Дамжуулахад нь саад болбол шууд Монголын хил рүү цэргээ татна
2021-12-17
Ашгүйдээ мундаг бна манайхаан сайн талаас нь хараарай
2021-12-17
Эзэгнээд байхдаа ч яахав дээ:
Юун эзэгнэх бэ...үгээ олж хэлмээр юм...
2021-12-17
zochin:
urd hursh orostoi gaz avah gereegee hiisen vv.
2021-12-17